Friday, March 14, 2014

Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарууд



Клиникийн сэтгэл судлаач
  • Сэтгэц, сэтгэл хөдлөл болон зан үйлийн өвчин, эмгэгийг оношлох болон эмчилдэг байна. 
  • Энэ нь богино хэмжээний хямрал болон өсвөр насанд үүсэх зөрчилдөөнөөс эхлэн архаг болсон /schizophrenia/ өвчлөлүүд орно. 
  • Зарим сэтгэл судлаач нар тодорхой нэгэн асуудалтай онцгойлон мэргэшсэн байдаг. /айдас болон сэтгэл гутрал/
  • Зарим нь хүн амын тодорхой хэсэгтэй ажилладаг. /залуучууд, гэр бүл, хос, цөөнхийн бүлэгүүд/
  • Тэд мөн эмч нартай хамтарч ажилладаг. 
Сэтгэхүйн /танин мэдэхүйн/сэтгэл судлаач
Cognitive and perceptual psychologists
  • Хүний хүртэхүй, бодол болон ой тогтоолтыг судалдаг. 
  • Оюун ухаан хэрхэн бодит амьдралыг хүлээж авдаг, хэрхэн суралцдаг болон хүмүүс хэрхэн хоорондоо ойлголцдог болон хэл яриаг хэрхэн бий болгодог талаар судалдаг. 
  • Мөн учир шалтгаан, шүүмжлэл болон шийдвэр гаргалтын талаар судалдаг. 
  • Тэд мөн зан үйлийн мэдрэлийн өвчин судлаач нартай хамтран ажиллаж, сэтгэхүйн үйл ажиллагаануудын биологийн суурийг тодорхойлдог. 
Олон нийтийн сэтгэл судлаач
Community psychologists
  • Олон нийтийн чадварыг сайжруулан хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө ажилладаг. 
  • Тэд олон нийтийн өөрсдөд нь буй эх үүсвэрийг үнэлэхэд тусалдаг ба бусадтай холбогдон өөрсдийн амьдрал болон орчин тойрноо сайжруулахад тусалдаг. 
  • Ганц хүнтэй ажиллахаас илүүтэйгээр олон нийтийг хамтдаа үүсэн буй сөрөг явдлуудыг давж гарах, өөрчлөх, түүнээс сэрэмжлэх болон хүчтэй хамт олон бий болгоход тусалдаг. 
  • Жишээ нь: хар салхины хохирогч нарт туслах, цагдаа нартай хамтран олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах
  • Тэд судалгаа, практик 2-ыг хамтад нь ашигладаг. 
Зөвлөгөөний сэтгэл судлаач
Counseling psychologist 
  • Хувь хүмүүсийг өөрийн хүч чадал болон эх үүсвэрээ таниж өдөр бүрийн асуудалаа өөрөө шийдвэрлэн зохицоход тусалдаг.
  • Зөвлөгөө, сэтгэц засал, сургалт болон шинжлэх ухааны судалгааг хийдэг. 
  • Олон хүчин зүйлүүд зан үйлийг бий болгоход нөлөөлдөг ба жишээ татвал, хувь хүний чанарууд, орчин нөхцөл гэх мэт.  
Хөгжлийн сэтгэл судлаач
Developmental psychologist
  • Амьдралын туршид гарах хүний сэтгэл зүйн хөгжлийг судалдаг. 
  • Саяхныг хүртэл хүүхэд нас болон өсвөр насан дээр ихэнх анхаарал тавигддаг байсан бол ахмад үеийнхний хөгжлийн талаар түлхүү судлах болсон.  
Туршилтын сэтгэл судлаач
  • Өргөн хүрээний сэтгэл судлалын үзэгдлийг сонирхон судалдаг. 
  • Хүн болон амьтдыг судлан тодорхой нөхцөлд ямар хариу үйлдэл гарган ямар ур чадвараа ашиглаж байгааг нь судалдаг байна. 
  • Лаб болон энгийн /empirical/ аргуудыг туршилтандаа ашигладаг. Судалгааны онцлогоос болон олон нөхцөл байдалд туршилтаа явуулах. 
Шүүхийн сэтгэл судлаач
Forensic psychologist
  • Шүүхийн сэтгэл судлаачид хууль эрх зүйн орчинд сэтгэл судлалын суурь асуудлуудыг авч хэрэгжүүлдэг.
  • Хуулийн салбарын тухай багагүй мэдлэгтэй байх шаардлагатай. 
  • Хэрэгтэн шүүхийн шийдвэрийг хүлээн авах сэтгэхүйн чадамжтай байгаа эсэх, эцэг эх нь хүүхдийг цаашид асран хамгаалах боломжтой эсэхийг үнэлэн дүгнэх зэргээр шүүхийн шийдвэрт нөлөөтэй оролцоно. 
  • Мөн шүүгчийн зан үйл болоод гэрчийн нотолгоо зэргийг шалгах асуудалд үүрэгтэй оролцдог. 
Эрүүл мэндийн салбар дахь сэтгэл судлаач
Health psychologist
  • Эрүүл мэндийн салбар дахь сэтгэл судлаачид нь эрүүл байхад болоод өвчинд өртөхөд биологийн болон сэтгэл зүйн, мөн нийгмийн ямар учир шалтгаан байна вэ гэдэг дээр голчлон төвлөрч судалгаа хийж, ажилладаг. Өвчтөнүүд хэрхэн өөрсдийн өвчинтэй тэмцэж байна, яагаад зарим хүмүүс аливаа эрүүл мэндийн асуудалтай нь холбоотой заавар зөвлөмжийг дагадаггүй вэ г.м асуудлуудаас эхлээд, өвдөлтийг намтгах хамгийн боломжит аргууд болон эрүүл аж төрөх арга замыг өвчтөний байдлаас шалтгаалан бий болгож байдаг. 
  • Бусад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах бөгөөд сэтгэц гаралтай биеийн өвчлөл, нийгэмд хор уршигтай бөгөөд томоохон асуудлуудын сэтгэл зүйн шалтгаан зэрэгт анхаарлаа хандуулан ажиллана.
Байгууллагын сэтгэл судлал
Industrial/organizational (I/O) psychologists
  • Ажилчдын ажлын байран дахь бүтээмж, эрүүл мэнд, ажил дээрх амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор байгууллагын сэтгэл зүйчид сэтгэл зүйн төрөл бүрийн зарчим, арга зүйг авч хэрэгжүүлдэг.
  • Ихэнх байгууллагын сэтгэл судлаачдын хувьд тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн мэт ажиллан, байгууллагын ажилчид, тэдний сургалт, хөгжлийг хариуцдаг.
  • Үүний зэрэгцээ, шинэ ажилтан сонгон авахад ашиглагдах тест, холбогдо
  • Үүний зэрэгцээ, шинэ ажилтан сонгон авахад ашиглагдах тест, холбогдох бусад журмыг ажил олгогчид бэлтгэн өгдөг. 
  • Зарим нэг сэтгэл судлаачдын хувьд стратеги төлөвлөлт, чанарын менежмент болон байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр удирдлагын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 
Мэдрэлийн судлаач
Neuropsychologist
  • Мэдрэл судлаач сэтгэл судлаач нь тархины үйл ажиллагаа болоод зан үйлийн хоорондийн холбоог судална. Жишээ нь, тархи хэрхэн мэдээллийг тогтоож, хадгалж байгаа болон эргээд тухайн мэдээлэл, дурсамж зан үйл болоод сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж байгааг судална.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийг үүндээ ашиглана. /tomograph, MRI/ 
  • Мөн эмнэлгийн үйлчилгээ буюу эмчлэх үйл явцыг хийдэг.
Сургуулийн сэтгэл судлаач
School psychologist
  • Сургуулийн сэтгэл судлаачид хүүхэд, тэдэнд нөлөөлж буй насанд хүрэгчид, гэр бүлд гэх зэргээр маш өргөн хүрээнд ажилладаг. 
  • Сурагчдыг үнэлж дүгнэх бөгөөд, тухайн асуудлаар эцэг эх болон сургуулийн бусад ажилчдад зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай гэж үзвэл тухайн сурагчийн зан үйлд нөлөөлөх арга хэмжээг авна.
Нийгмийн сэтгэл судлаач
Social psychologist
  • Хүний сэтгэл зүйн асуудал болоод зан үйлийн байдал бусад хүмүүстэй харилцсанаар хэрхэн бүрэлддэг вэ гэдгийг буюу нийгмийн харилцааны асуудлыг голчлон судална. 
  • Судалгааны үр дүн нь хүмүүсийн хоорондын нэгдэх болон тарах шалтгаан, аюултай байдалд орсон тохиолдолд гарах авир ааш болоод хэрхэн юунаас болж өөрчлөгддөг талаар мэдээлэл авч, сэргийлэхэд чиглэгддэг. 
Спортын сэтгэл судлаач
Sport psychologist
  • Тамирчдад тухайн тэмцээнд оролцохдоо өөрийн гаргах амжилтанд төвлөрөхөд, мөн илүү сэдэлжихэд анхааран туслах бөгөөд өөрийгөө үгүйсгэсэн айдас, сэтгэл санааны тавгүй байдлыг хэрхэн зөв аргаар шийдвэрлэж, түүнтэй тэмцэх тал дээр чиглүүлэн зааж сургадаг. 
  • Энэхүү чиглэл нь спортын бүхий л төрөлд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа залуу тамирчдыг хөгжүүлж, спортод татагдахад нөлөөлж байна.

No comments:

Post a Comment