Friday, March 14, 2014

Та өөртөө итгэлтэй юу?

Энэхүү тестийг Энэтхэгийн сэтгэлзүйч дк. Раж Персуадын номоос авсан болно. 
  Доорх асуултанд ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хаиулаарай.
1. Найз нар маань надад сайн, учир нь тэд бүгдтэй дотно байдаг.
2. Ямар нэгэн зүйл хийх ёстой бол тэр дороо эхэлдэг.
3. Танилцхыг хүсэж буй хүмүүс минь намайг анзаартал хүлээх хэрэгтэй гэж боддог.
4. Ямар нэгэн зүйл хийж байгаад дутуу орхидоггүй.
5. ихэнхдээ юу ч бодолгүй, судалж үзэлгүйгээр хэцүү ажил дааж авдаг.
6. ямар нэг бүтэлгүйтэл намайг зоригжуулдаг. Амжилтанд хүрэхийн тулд илүү их хүч чадал гарагхад хүргэдэг.
7. Хийх зүйлсээ хийж чадах болон чадахгүй гэж хоёр ангилдаг.
8. Дургүй зүйлээ ч дутуу орхидоггүй. Заавал дуусгадаг.
9. Дагаж мөрдөх боломжгүйг мэдсээр байж төлөвлөгөө гаргадаг.
10. Ямар ч зүйлийг ихэнхдээ яг цагт нь эхэлдэг.
Дүгнэлт: 8 буюу түүнээс илүү их ҮГҮЙ бол: та яагаад эргэн тойрныхондоо нөлөөтэйг харуулдаг. Гэвч танд ч бас өөрийн гэсэн бэрхшээл бий. Та амьдралаа их хөдөлмөрлөж, чадлаа шавхан байж нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсдэг. Гэвч амьдралд юу болохыг урьдчилан таамаглах аргагүй юм.
5-7 ҮГҮЙ бол: та зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Мөн танд тохиолдох бүхий л саад бэрхшээлийн ихэнхийг давж чадна гэж үздэг. Харин нөхцөл байдал таны бодсончлон болоогүй үед маш их шантардаг. Танд хараахан нээж амжаагүй байгаа зарим чадвар байгаад итгэх ёстой.
3-5 ҮГҮЙ бол: таны байдал тийм ч мх гялалзсан биш ч, басхүү муугүй ээ. Амьдралаа өөрчлөх гэж оролдохдоо гаргасан амжилт, уналт тань хэиэрхий их нөлөөлсөн бололтой. Та амжилтаасаа илүү бүтэлгүйтлээ боддог. Энэ нь таны ирээдүйн талаархи төсөөллийг гутранги болгодог. Оролдлого тань амжилтгүй болсон ч бүү бууж өгөөрэй.
0-2 ҮГҮЙ бол: та өөрийн нөхцөл байдалдаа өчүүхэн төдий ч өөрчлөлт хийхийг хүсдэггүй. Шинэ найз нөхөдтэй болохоос ч зайлсхийдэг. Учир нь та өөртөө итгэлгүй бөгөөд айдас зовнилынхоо боол болжээ.

No comments:

Post a Comment