Friday, March 14, 2014

Темперамент тодорхойлох тест

Та өөрийнхөө темпераментийг мэдэхийг хүсвэл дараах тестийг ажилаарай. Нэгдүгээр тестийн асуултуул сангвиник темпераментад, хоёрдугаар тест холерик темпераментад, гуравдугаар тест флегматик болон меланхолик темпераментад тус тус зориулсан болно.

            Нэгдүгээр тест: зөвшөөрсөн хариулт бүрдээ 10 оноо тавиарай.

1.      та тавгүйтэж уурласан байна. Гэтэл чихний чинь үзүүрт маш инээдэмтэй түүх сонсогдлоо. Таны таагүй байдал үгүй болж инээмсэглэх үү?

2.      та амархан урамшиж, хөгжилтэй болдог уу?

3.      танд нэгэн зэрэг хоёр ажлыг амжилттай дуусгасан тохиолдол бий юу?

4.      та амархан унтдаг уу?

5.      таныг бусдыг хөгжөөж чаддаг хүн гэж найзууд тань магтаж байсан уу?

6.      та аялах дуртай юу?

7.      та нилээд олон зүйлсд дуртай учраас, өөрийн хоббигоо ярихад хүндрэлтэй байдаг уу?

8.      та ажлаа удаан хийх дургүй. Учир нь хурдан хөдөлгөөнтэй ажлыг илүүд үздэг.

9.      таны танилын хүрээ их өргөн үү?

10.  та амьдралын баяр баясгалантай хүн мөн үү?

Оноогоо тооцож үзье.

Та 70 ба түүнээс дээш оноо авсан бол сангвиник. Та их хөдөлгөөнтэй хүн. Таны амьдрал төрх байдал, олныг гайхуулдаг. Гунигтай байдлаасаа амархан салж, баяр хөөртэй байдалд шилждэг. Таны ааш зан өөдрөг, янз бүрийн хүмүүстэй хэл амаа ололцож чаддаг учир хүмүүс танд татагддаг. Та гайхамшигтай харилцагч.

Хоёрдугаар тест: та зөвшөөрсөн асуулт бүртээ 10 оноо өгөөрэй.

1.      та өөрийн мэдрэмжээ огтхон ч нууж чаддаггүй хүн.

2.      та хэд хэдэн удаа дурлаж байжээ. Дурлах бүртээ анхны харцаар дурласан юм шиг санагддаг уу?

3.      та өөрийн мэдрэмжээ оновчтой илэрхийлж чаддаггүй.

4.      ажиллах, ярих бүх үйлээ хурдтай хийдэг.

5.      таны хувьд нэг зэрэг олон ажил хийх нь хүндрэлтэй биш.

6.      та өөрийн ойр дотны хүмүүст чанга дуугаар муухай аашилдаг ч, хэдэн минутын дараа уучлалт гуйдаг.

7.      уурлах, баярлах нь амархан гэж таныг тодорхойлдог нь үнэн үү?

8.      та өөрийнхөө үйл ажиллагааг логикийн хувьд биш, сэтгэл зүйн байдлын хувьд удирдан зохицуулдаг уу?

9.      та хурц ухаан, зүйр цэцэн үгтэй адил.

10.  та үзэн яддаг хүмүүстээ хэзээ ч найрсаг ханддаггүй.

Оноогоо тооцож үзье.

Та 70 ба түүнээс дээш оноо авсан бол холерик. Та бүгдийг хурдан хийж гүйцэтгэдэг ба сэтгэлийн хөдөлгөөн чинь нүүрэн дээрээ ил тод харагддаг. Та биеэ барихыг огт мэддэггүй. Тэр ч бүү хэл харилцан ойлголцхын тулд тэнгэр, газар хоёрын байрыг ч сольж чадах хүмүүс. Та ууртай байх үедээ өвөл нь унтаагүй баавгай шиг байдаг.

Гуравдугаар тест: та асуултад хариулахдаа доорх сонголтуудаас аль өөрт тохирхыг сонгоорой.

1.                  амралтынхаа өдрийг та бүхэлд нь цэвэрлэгээ хийж өнжжээ. Хогоо асгахаар гараад ороод иртэл танай хүү гудамжны нохой гэртээ оруулсан байв. Таны бүхэл өдөржин хийсэн ажил хэдхэн минутанд алга болсон гэж бодъё. Тэгвэл та:

а. Диван дээрээ суугаад хэсэгхэн хүлээнэ. Хэдхэн минутын дараа ертөнцийн төгсгөл болохыг хүлээж байна гэсэн үг юм. Яагаад гэвэл түүний дараа цэвэрлэгээ хийхгүй шүү дээ.

б. Гудамжинд хөөж гаргаад дахиад эхнээс нь цэвэрлэнэ.

            2. тантай хэзээ ч дулаан уур амьсггалаар ханддаггүй нэгэн танил тань өөрийн гараар түүсэн мөөгөө өгөхөөр ирвэл та авах уу?

                        а. Тэр намайг хорлож магадгүй тул би авахгүй.

                        б. Би авна, учир нь мэддэг байж болох юм.

            3. та лото тоглоод маш их мөнгө хожсон гэж бодъё.

                        а. Хүмүүс надад атаархаж эхлэх учир найз нөхдөөсөө ч  зугтана.

                        б. Хамгийн хэрэгтэй гэсэн зүйлээ худалдаж аваад, үлдсэнийг нь зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ гэж үзээд хадгална.

            4. эхнэр нөхөр –ийг тань таны хүсэж байснаас өөр ажилд томилсон бол:

                        а. Халагдсанаас дээр гэж үзээд гэр орныхоо эдийн засагт хэмнэлт гаргахаар шийднэ.

                        б. өөрчилж болшгүй шударга бус зүйл гэж үзээд дахин дахин шомдол гаргана.

            5. та өвджээ гэж бодъё. Эмч танд эмийн жор бичиж өгчээ.

                        а. Бичсэн эмнүүдээс аль нь хамгийн чухал болохыг асууж зааврын дагуу хэрэглэнэ.

                        б. Эмчийн бичсэн эмийг бүгдийг нь авна.

            6. бүгдийг хаяад хаашаа ч хамааггүй явмаар санагддаг уу?

                        а. Төлөвлөсөн ажлаа яг таг хийдэг учраас тиймэрхүү бодол төрөх нь тун ховор.

                        б. Ихэнхдээ ийм бодол төрдөг.

            7. танд тун хариуцлагатай хүнд даалгавар өгсөн гэж үзье. Таны мэдлэг чадвар хангалттай ч та хамаг хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй болжээ. өгсөн даалгаваруудаас нэгийг нь ч гүйцэтгэж чадсангүй. Та яаж хүнд байдлаас гарах бэ?

                        а. Даалгаврын хугацааг бага зэрэг сунгаж өгөхийг гуйна. Бага зэрэг л хичээвэл бүгдийг нягт нямбай хийж чадна гэдэгт итгүүлэхийг хичээнэ.

                        б. Шууд ажлаас татгалзана. Хүсвэл намайг ажлаас хална биз тэртэй тэргүй би хийж чадахгүй юм чинь гэж бодно.

            8. ажилдаа явах замын дунд бөглөрөл үүссэнээр та ажлаасаа хоцорчээ.

                        а. Бүх л хүч чадлаараа яарч, минут бүртэй тэмцэж янз бүрийн унааг сольсноор аль болох бага хугацаагаар хоцрохыг хичээнэ.

                        б. Иймэрхүү байдал тун ховорхон тохиолддог. Учир нь бүх л замд тохиолдох тааламжгүй зүйлийг урьдчилан тооцолсон байдаг. Гэхдээ дээрх тохиолдолд хэвийн болохыг хүлээнэ.

             9.Найз нөхөдөө гэртээ авчран сууж байтал гэрэл унтрав. Найзууд тань яваад өглөө. 20-30 хүлээхэд гэрэл ирсэнгүй, та ганцаараа сууж байна гэж бодьё:

                         а. Нэгэнт төлөвлөсөн ажил бүтэхгүй учир цаг алдахгүйн тулд унтна.

                         б. Багадаа харанхуйгаас айдаг байсан учраас айсаар өрөөндөө гэрэл иртэл сууна.

              10.  Та унтахаасаа өмнө хаалгаа түгжээтэй байгаа эсэхийг дахин дахин шалгадаг уу?

                         а. Хаасан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас шалгадаггүй.

                         б. Хаалгаа түгжсэн билүү, үгүй билүү гэж бодох бүртээ шалгана.

Оноогоо тооцож үзье.


Асуулт

Оноо

Асуулт

Оноо

а

б

а

б

1

0

1

6

1

0

2

0

1

7

1

0

3

0

1

8

0

1

4

1

0

9

1

0

5

1

0

10

1

0

  

  • Хэрэв та 5-аас бага оноотой бол меланхолик. Та заримдаа итгэл муутай зүйлийг хийдэг. Ихэнхдээ өөрийн бодол санааг илүүд үздэг. Гэвч үүнийг амархан засаж болно. Хэрэв танд таагүй зүйл тохиолдож, хэн нэгэнтэй муудалцвал та өөрийгөө барих хэрэггүй, уйлах хэрэгтэй. Харин дараа нь би би уйлаагүй темперамент уйлсан гэж хэлж байгаарай. Мөн азгүй зүйлүүд зөвхөн танд ч биш, бусад хүмүүст ч гэсэн тохиолддог гэж бодож байгаарай.
  • Хэрэв та 5-аас бага оноо авсан бол флегматик. Таны амьдрал “аажим явж л байя, яваандаа болно биз дээ” гэсэн уриан доор явагддаг. Таны энэ тайван удаан байдал эргэн тойрны тань тэвчээрийг барж байдаг ч та төлөвлөсөн хугацаандаа бүгдийг хийж дуусгадаг. Тайван, амгалан, сонирхолтой, чамин зүйлүүдийг үнэлдэг, мөн энэ чиглэлийн роман өгүүллийг уншдаг аймшигтай, түрэмгий зүйлээс татгалздаг. Та эргэн тойрон байгаа хүмүүсийнхээ яаруу занг устгаж ямагт өөртөө итгэлтэй, тайван байдаг хүн.

No comments:

Post a Comment