Friday, March 14, 2014

Сэтгэл судлалын сонирхолтой 25 факт

Сэтгэл судлалын шинжлэх ухааныг хүмүүст сурталчлан 30гаруй жил багшилж яваа хүнийхээ хувьд уг салбарыг сонирхогч, судлаач, мөн багшилж,  ажиллаж байгаа сэтгэл судлаачдад хандаж хэлэхэд сэтгэл судлалын мэдлэгийг оюутнуудад хүргэх явцад зарим эргэлзээтэй баримтуудыг цуглуулан  дахин судалсны үндсэн дээр дараах сэтгэл судлалын ухааны 25 үнэнийг танилцуулж байна.

1.Сэтгэл заслын үед хэрэглэдэг тайвшруулах үг, ятгалгын үгс зэрэг нь гол төлөв зан үйлийн өөрчлөлтийг засан залруулах үйл ажиллагаанд зөвхөн үйлчлүүлэгчид итгэл үнэмшил төрүүлэх л зорилготой байдаг. 
2.Сэтгэл судлалын сэтгэц задлан шинжлэлийн онолыг үндэслэгчдийн нэг, сэтгэл зүйч, эмч З.Фрейд алдарт “Зүүдний тайлбар” номоо ердөө л 700 ширхэг хувиар хэвлэн  борлуулсан байжээ.
3.А. Маслоу өөрийн сургуулийн 3000 оюутныг хамруулсан судалгаа, туршилтын ажлын үр дүн дээрээ үндэслэн хүний хэрэгцээний шатлалуудыг боловсруулжээ.
4.Бихевиорист Скиннер дэлхийн 2-р дайны үед тагтаанд туршилт хийж байхдаа пуужин илрүүлэх системийг боловсруулах санаагаа олсон байна.
5.Ихэнх хүмүүс өөрийн зүүдэлсэн зүүд, эсвэл өөрт тохиолдсон зүйлсийнхээ талаар ярилцахад ихэнх цагийг өнгөрөөдөг.
6.Илчлэг ихтэй гэж сурталчилдаг түргэн хоолнууд нь хүмүүсийн бодож байгаа шиг үнэндээ эрүүл мэндэд тийм ч тустай бүтээгдэхүүнүүд байдаггүй. 
7.Бидний ихэр гэж нэрлэдэг хүмүүс гадаад байдлаараа ижил байдаг ч оюун ухааныхаа хувьд ижилхэн байдаггүй.
8.Жонн Кеннеди болон түүний эхнэр Керолин нар хий юм харах өвчнөөр нас баржээ.
9.Стенфордын хорих ангид нэгэн туршилтыг 14 хоногт багтаан явуулах төлөвлөгөөтэй байсан ч туршилтын явцаас болж ердөө 6 өдөр явуулаад туршилтыг зогсоосон байна. Хэвийн бус шоронгийн нөхцөлд оюутнуудыг оруулан хоригдол ба хуягуудын дүрд тоглосон хүмүүсийн зан үйл болон нийгмийн хэм хэмжээг судлах зорилготой байсан ч хоригдлын дүрд тогломон оюутнууд яг л хоригдол мэт сэтгэл санаагаар хямарч харин хуягийн дүрд тоглосон оюутнууд догшин хэрцгий болж ёс суртахууны хувьд аюултай гэж үзэн зогсоосон байна.
10.АНУ-ын нийт хүн амын тэн хагас нь ер бусын, байж болшгүй, хийсвэр гэж үзэхээр зүйлсээс айдаг байна. Жишээлбэл зонби,  сүнс, цус сорогч гэх мэт.
11.Вангог зургийн будагнаасаа /мансууруулах үйлчилгээтэй/ хордож хавдартай болсон байж болзошгүй бөгөөд үүнээсээ болж эмчилгээнд их цаг зарцуулсан гэж үздэг.
12.Гэрлэсэн хосуудын нэг нэгэндээ татагдах байдлыг судлах зорилгоор 75 гэрлэсэн хосуудыг нэгэн туршилтанд хамруулжээ. Тэдгээр 75 хосын бараг тэн хагас нь урьдын адил, хуушин шигээ бие биендээ татагдаж, бэлгийн харилцаанд тогтмол ордог болохыг нотолжээ.
13.Фрейд их сургуульд олон чиглэлээр багшилдаг байсан ч сэтгэл судлалын тэнхимдээ багшилдаггүй байжээ.
14.Коллеж, их сургууль, оюутны хотхонд үйлдэгддэг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн аливаа дарамтын 90% нь архи, мансууруулах бодис хэрэглэснээс шалтгаалсан байдаг байна.
15.Өөдрөг үзэлтнүүд хүртэл стрессгүйгээр амьдардаггүй, тэд ч гэсэн сэтгэл гутрах үеийг амсдаг.
16.Шизофрениг бие хүний сарнилт хуваагдал гэж ойлгохоос илүүтэй сэтгэхүй, зан үйлд гарч байгаа өөрчлөлтийн хурцдал гэж ойлгох нь зөв юм.
17.Роршахыг багад нь хүүхдүүд бэхэн толбо гэж хочилдог байснаас үүдэн өөрийн боловсруулсан проекцийн аргадаа Бэхэн толбо гэж нэр өгсөн.
18.Алфрейд Бене оюун ухааны анхны тестийг зохин бүтээсэн бөгөөд энэхүү тестээ хуульчид, өмгөөлөгчдийг сонгон шалгаруулах явцад ашиглах зорилгоор бүтээжээ.
19.Муурны бор тархины гадаргын мэдрэлийн эсийн тоо нохойныхоос 2 дахин их байдаг. 
20.Баруун зүүн тал бөмбөлөг гэсэн ойлголтыг хүмүүс худлаа зүйл гэж боддог.
21.Бие махбод бүрэн тайвширч биеэ бүрэн суллаагүйгээс, мөн их юм бодож байгаад унтсантай холбоотойгоор хүнийг унтаж байх үед нүд нь аниатай хэрнээ цавчлах хөдөлгөөнтэй хийдэг.  Энэ үед бид хүнийг зүүдэлж байна гэж үздэг. Харин нүд хөдлөхгүй байвал хүнийг бүрэн унтаж байна, зүүдлэхгүй байна гэж эндүүрдэг. Харин судлаачид унтаж байх үед хүний нүдний хөдөлгөөнөөс үл хамаран хүн зүүд зүүдэлсээр байдаг гэж үзсэн байна.
22.Өчүүхэн төдий инээмсэглэл ч танд баяр баясгалан авчирдаг.
23.Хүнийг засаж хүмүүжүүлэх аливаа үйл ажиллагаанд шийтгэлийн арга нь сөрөг бэхжилт үүсэхээс сэргийлэх арга зам байдаг ч зэмлэл нь бие махбодын шийтгэлээс илүү үр дүнтэй байдаг.
24.Хүмүүс ихэнхдээ шийдвэрээ гаргасныхаа дараа харамсдаг. Заримдаа нэг минут ч хором ч гэсэн бодох нь дээр байдаг.
25.Хүн өөртөө таалагддаг ямар нэгэн зүйлийг хийхийн тулд мөнгө зарцуулдаг. Харин хүний энэхүү зардал нь хөдөлмөрлөх,  бүтээлч амьдрах шаардлагыг эргээд эзэндээ тавьж байдаг. Өөрөөр хэлбэл хүсэл мөрөөдөлтэй хүн бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү бүтээлчээр ажиллаж чаддаг.

No comments:

Post a Comment