Thursday, May 1, 2014

Techtunes
Жан Пиаже /Jean Piaget 1896-1980/
   Жан Пиаже 1896 оны 8-р сарын 9-нд Швейцарын Нёвшетальд төржээ. Түүний аав Артур Пиаже нь түүхийн ухаанд сонирхолтой дундад зууны уран зохиолч байв. Харин ээж Ребекка Жексон нь их эрч хүчтэй, ухаалаг эмэгтэй байсан боловч бага зэрэг невротик байсан юм. Чухамхүү энэ явдал нь Пиажег сэтгэл судлалыг сонирхоход хүргэсэн. Гэхдээ /патологи/ өвчин эмгэг төдийлөн сонин биш байж. Тэрээр маш бие даасан хүүхэд төдийгүй байгальд их хайртай, дун хясаа цуглуулдаг байжээ. Тэрээр 10 настай байхдаа альбино шувууг ажигласан тухайгаа анхны бүтээлдээ бичсэн юм. Ахлах сургуульдаа нялцгай биетийн хичээлдээ маш дуртай байж, түүнийгээ ч хэвлэн гаргадаг байлаа. Түүний хувьд Нёвшеталын байгалийн түүхийн музьен захиралтай хэсэгхэн хугацаанд ажиллахад сайхан байсан юм. Түүний судалгааны ажил европ даяар нялцгай биет судлаач оюутнуудын дунд алдаршиж, түүний хувьд хэзээний том хүн болсон мэт харагдаж байв. Пиажегийн бага насны туршлага бол тэр чигтээ шинжлэх ухааныг ямар нэг гадны зүйлээс хамгаалж байсан мэт. Тэрээр "Философийн чөтгөрөөс хамгаалсан" гэж хэлсэн удаа бий.
Өсвөр насны дараахан үеэс түүний ээжийнх нь шашинд хандах хандлага, заавраас шалтгаалж түүний сүсэг бишрэл бага зэрэг хямралд орсоноор шашинд маргаантай ханддаг болсон юм. Тэрээр "мэдлэгийн биологийн тайлбар"-аар философичдын судалгаа, логик хэрэглээг нэг тийш болгохоор шийдсэн боловч эцэст нь философийн ухаанд туслах гэсэн түүний судалгаа бүтэлгүйтэж улмаар сэтгэл судлалыг сонгохоор болсон юм. 
Ахлах сургуулиа төгсөөд Нёвшеталын их сургууьд орж, судалгаа шинжилгээ хийсээр бие тэнхээ муудсан боловч жилийн дараа бүрэн эдгэрээд философийн талаар бичихээ болихоор шийдсэн аж. Улмаар түүний үндсэн гол санаа нь хүний амьдралын бүхий л зорилго тэр дундаа нийгмийн, бие махбодын, оюун ухааны зэрэг хүчин зүйлс нь хүний амьдралын хэсэг, бүтцүүдэд оршин тогтонодог гэх ойлголт байхаар болсон юм. Түүний энэхүү үзэл нь гештальт философийн үндсэн зарчим болж, цаашлаад гешталтист болон бусад онолчдод нөлөөлсөн. 
1918 онд төрөлх сургуулиасаа Докторын зэрэг хүртэж алдартай сэтгэцийн эмнэлэг Zurich, Bleuler - ийн сэтгэл судлалын лабораторид бүтэн жилийн турш ажиллаж байлаа. Ажиллаж байх үедээ тэрээр З. Фрейд, К. Густав зэрэг бусад алдартнуудын бүтээл, ажилтай танилцаад 1919 онд Парисын Sorbonne-д сэтгэл судлал, философийн хичээлийг зааж байлаа. Тэндээ алдарт Симон Бинеттэй танилцаж оюун ухааны тестийн судалгаа авч байжээ. Түүний хувьд оюун ухааны тестийн хэв маяг зөв-буруу эсэхийг чухалчилж үзээгүй ба хөвгүүдийн сургуульд өөрийнхөө хичээл дээр туршиж үзсэн юм.
1921 онд Journal de Psychologie -д хэвлэгдэн гарсан оюун ухааны сэтгэл судлалын нийтлэлээ анх удаагаа бичиж байлаа. J. J. Rousseau in Geneva-гийн институтийн саналыг хүлээн зөвшөөрч оюутнуудтайгаа бага ангийн хүүхдүүдийн учир шалтгааныг судалж эхэлсэн юм. Цаашид энэхүү судалгаагаа оролцуулан хүүхдийн сэтгэл судлалын эхний таван номоо бичсэн байдаг. Түүний алсын хараатай хийж бүтээсэн ажил нь олон түмний хүндлэлийг хүлээжээ. 
1923 онд хамт ажиллаж байсан Valentine Châtenay хэмээх оюутантай гэрлэж улмаар 1925 онд ууган охин, 1927 онд отгон охин нь, 1931 онд хүү нь төржээ. Ингээд эхнэртэйгээ хамт шургуу гэгч нь ажиглалт хийж, гурван ном бичсэн юм.
1929 - 1967 онд Боловсролын Олон Улсын Бурю-гийн захиралаар ажилласан. A. Szeminska, E. Meyer, Bärbel Inhelder нартай томоохон судалгаан дээр ажиллаж, хамтрагч баг бүрдүүлж чаджээ. Түүний судалгаа, бүтээлүүдийн зарим нь дэлхийн II дайн дуусах хүртэл Швейцараас гарч чаддаггүй байсан юм. 
1940 онд Швейцарын сэтгэл судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сэтгэл судлалын лабораторын захирал, туршилтын сэтгэл судлалын тэргүүлэгчээр ажиллаж байлаа. 1942 онд Францын нацистууд ноёлж байсан ч коллежид өөрийн цуврал лекцээ тавьсаар байсан. Эдгээр лекцүүд нь цаашид оюун ухааны сэтгэл судлал болсон. Дайн дуусмагц тэрээр Швейцарын ЮНЕСКО-гийн хорооны ерөнхийлөгчөөр томилогдсон. 1949, 1950 онд генетикийн танин мэдэхүйн онолыг танилцуулж, 1952 онд Sorbonne-гийн Профессор болж, 1955 онд генетик танин мэдэхүйн онолын олон улсын төв байгуулж, 1956 онд Женевийн их сургууль дахь шинжлэх ухааны факультыг тус тус байгуулсан.
Жан Пиаже амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл 60 гаруй ном, олон зуун нийтлэл бичсэн  ба 20-р зууны хамгийн нөлөө бүхий сэтгэл судлаачдын нэг маань 1980 оны 9-р сарын 16-нд насан өөд болсон билээ.

Эх сурвалж: http://webspace.ship.edu/cgboer/piaget.html

No comments:

Post a Comment