Friday, March 14, 2014

Шизофрени сэтгэцийн өвчин

           Дотоод шалтгаантай,удамзүйн холбоотой солиорлын шинжээр илэрдэг бүлэг эмгэгийг шизофрени ба түүний хүрээний эмгэгүүд гэнэ.Өөрөөр хэлвэл үүнийг солио гэдэг.

Солио гэдэг нь хүн хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгах хийгээд танин мэдэх чадвараа алдаж,тэдгээрийг гажуу буруугаар,хий хоосноор,хувирч өөрчлөгдснөөр тусгаж,тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги,тасархай байдлаар хүлээн авч,тэдгээрийн тухай буруу ойлгож,улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу өөрийн биеийг нийгмийн шаардлагад тохируулан авч явах чадвараа алдахыг солиорох гэнэ.Өөрөөр хэлвэл өвчтөнд гажуу тусгал,хий үзэгдэл,дэмийрэл,ухаан балартах,холбоогүй сэтгэхүй,сэтгэц хөдөлгөөний дошгирол,кататони,сэтгэл хөөрлийн хам шинж,сэтгэл гутралын хам шинж зэрэг шинжүүд үүсэхийг солио гэнэ.
Зовиур шаналгаа
·         Чихэнд дуу хоолой сонсогдоно.
Өөрийнхөө ер бусын итгэл үнэмшлийн тухай ярина.Жишээлвэл:Өөрийгөө байгалиас давсан хүч  чадалтай,ер бусын авъяастай,ид шидтэй г.мэт
·         Биеийн ер бусын зовиур шаналгааны тухай өгүүлнэ.Ингэхдээ арьс болон аль нэг дотор эрхтэнд ямар нэг юм тухайлвал амьтан орогнож байна гэнэ.
Шизофрени өвчний үед илрэх түгээмэл шинжүүд
1.Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж
Нэг нь нөгөөтэй диалектик нэгдэлтэй,логик холбоотой  оршиж байдаг сэрэл,сэтгэхүй,сэтгэл хөдлөл,дур зориг  зэрэг нь өөр хоорондоо харилцан нэгдэлгүй,учирзүйн холбоогүй,дотоод зохицолдоогүй болон хувирч өөрчлөгдөх шинжүүд юм.Энэ өөрчлөлт нь шизофрени  өвчни йүндсэн гол шинж үүдийн нэг юм.Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж нь сэтгэцийн үйл ажиллагааны бүх хүрээнд илрэлээ олдог.Шизофрени өвчний үед сэтгэхүйн үйл явц тодорхой зорилгогүй,чиглэлгүй,дэс дараалалгүй,логик бүтэцгүй болох зэргээр өөрчлөгддөг.Үүнийг бодол санааны явц ба холбооны өөрчлөлтүүд ч гэж нэрлэдэг.
2.Бие хүн ганцаардах шинж
Бие хүнээс нийгэм, хамт олон,хөдөлмөрт идэвхитэй хандах харилцаа бол түүний нийгмийн амьдралийн үндсэн хэрэгцээ байдаг.Энэ хэрэгцээ нь шизофрени өвчний үед өөрчлөгдөн бие хүн нийгмээс тасархай,бусдаас хөндий ,нийтэч биш,зожиг,ганцаардмал байдалд шилждэг.
3.Сэтгэл зориггүйдлийн хам шинж
Энэ нь сэтгэлийн хөдөлгөөн буурч хомсдсоор,бүүр сүүлдээ хоосрон алга болохыг хэлнэ.Орчин тойронд болж байгаа юмс,үйл явдлыг сэтгэлээр мэдэрч баярлах,гомдох,хайрлах,дурлах,сэтгэл зовох зэрэг олон янзын урвалаар хариу өгдөг сэтгэл хөдлөл өвчний эхний үед буурч,ид үед хомдож,төгсгөл үед алга болдог.Өвчин даамжрахын хирээр орчиндоо ямар ч сонирхолгүй,чиглэсэн тодорхой зорилгогүй идэвхигүй байдлаар цагийг өнгөрөөдөг хүн болон хувирна.
4.Бие хүний шизофренийн өөрчлөлт
·         Бие хүний шизофренийн бүдэг өөрчлөлт:Энэ нь өвчний  эхэн үед бие хүний  хувийн онцлог байдлууд болох аймтхай,мэдрэмтгий,эргэлзэн тээнэгэлзэх,өөртөө хэт дүн шинжилгээ хийх шинжүүд илрэнэ.
·         Бие хүний шизофренийн тод өөрчлөлт: шизофренийн өвчний ид үед бие хүн ганцаардах,сэтгэл хөдлөл хомсдох,зоригийн идэвхи буурах шинжүүд илэрнэ.Өвчтөн ганцаардмал,үг яриа цөөтэй,түгжигдмэл харилцаатай,нууц далд байдалтай хүн болон хувирдаг.
·         Бие хүний шизофренийн гүнзгий  өөрчлөлт:Энэ өөрчлөлтийг шизофренийн ухаан тэнэгрэл гэж нэрлэдэг,Энэ нь өвчний төгсгөлд илэрдэг ба сэтгэлийн хөдөлгөөн бүрэн хоосрох,идэвхи санаачлага ба бүтээлч үйл ажиллагаа,хөдөлмөрийн чадвар  бүрэн алдагдана.Хүнд тохиолдолд сэтгэл зориггүйдлийн шинжийн суурин дээр их идэх,баасаа идэх,бэлэг эрхтнээрээ оролдох  зэрэг илрэл бүхий эмэг дур үүсэж болно.
Шизофрени өвчний эмчилгээ
1.Эмийнэмчилгээ: Солиорлын эсрэг эмүүдээс аминазин(хлорпромазин),галоперидол,тизерцин(левомепромазин) зэргийг өргөн хэрэглэх болжээ. Галоперидолыг дунджаар нэг удаад 1,5-5мг тунгаар хоногт 10-15мг-аар уух буюу булчинд тарина.Түүнийг түр зуурын буюу цочмог солиорох эмгэгийн үед ойролцоогоор 1-3 сарын хугацаагаар,архаг солио буюу шизофрени ,байнга дэмийрэх эмгэгийн үед  хэдэн сар жилээр хэрэглэнэ.Аминазинтай харьцуулахад тизерцин нь цочмог солиог эмчлэхэд илүү үр дүнтэй.
2.Цахилгаанаар таталт үүсгэх  үйлчилгээ:Эмийн эмчилгээ үр дүнгүй үед хэрэглэнэ.

No comments:

Post a Comment