Thursday, May 8, 2014

Амиа хорлолт буюу өөрийгөө хөнөөгчид

Амиа хорлолт бол хүчтэй сэтгэл хөдлөлтийн үр дүнд үүсдэг эмгэнэлт үйл явдал юм. Нийгэмд амиа хорлогчдыг буруутган хүлээн авдагаас биш тэд яагаад ийм алхам хийх болсоныг төдийлөн сөхөн ярьдаггүй. Өөрийгөө хөнөөх сэдэл эрүүл сэтгэхүйтэй хүнд хэрхэвч орж ирэхгүй. Тэгвэл хүмүүсийн амиа хорлодог дийлэнх шалтгаануудыг тодруулан авч үзье.
1.   Сэтгэл гутрал. Энэ бол амиа хорлогчидын хамгийн түгээмэл шалтгаан юм. Тэдний боддог зүйл гэвэл “ Хүн бүрт надгүйгээр илүү дээр байх болно” гэсэн өнгөцхөн бодол. Үнэндээ тэд бодит байдлыг мушгиж өөрсдийгөө золиослодог. Гэтэл сэтгэл гутрал бол 100% эдгэрдэг өвчин.
2.      Сэтгэцийн эмгэг. Энэ тохиолдолд хүмүүст дотоод дуу хоолой тэдэнд амиа хорлох тушаалыг өгч байдаг. Сэтгэцийн эмгэг бол сэтгэл гутралаас их хүнд бөгөөд төвөгтэй шалтгаан юм. Эдгээр хүмүүст аз дайрлаа гэхэд зөвхөн дотоод дуу хоолойтойгоо чөлөөтэй ярилцаж чаддаг. Тэдгээр хүмүүсийг буруу зүйл хийхээс өмнө эмчилж, шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй болдог.
3.      Зочмог түргэн зан. Зарим зочмог зантай хүмүүс согтууруулах ундаа, мансуурлах бодисоос болж амьдралаа сүйтгэх аюулд хүрдэг. Тэд эрүүл болж, тайвширсаныхаа дараа ихэвчлэн өөрсдийн үйлдлээсээ ичдэг. Гэсэн хэдий ч тэд энэ үйлдлээ давтаж болзошгүй тул тэдэнд итгэж болохгүй.
4.   Өсвөр насныхан. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг энэ үед зарим хүүхдүүд бүтэлгүй хайр дурлалаас, өөртөө итгэлгүй байдлаасаа болж эсвэл буруу үзэлд автсанаас ийм алхамыг хийдэг байна. Аливаа зүйлийг шүүлтүүргүйгээр шууд хүлээн авдаг тэднийг шашны нөлөө ч зүгээр орхидоггүй. Зарим шашинд амиа хорлолтыг хөхүүлэн дэмждэг бөгөөд өсвөр насныхан тэдгээрт хэт итгэсэний улмаас амиа хорлодог байна.
6.      Зан заншил. Зарим үндэстэнд тухайлбайл Японд ийм зан үйл бий. Үүнийг “ харакири”\ хара-гэдэс, киру-хүүлэх\ гэж нэрлэдэг. Тэдний үзлээр гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл, мөн чанараа нээж байгаа хэрэг гэнэ. Самурай хүн хэзээд үхэхэд бэлэн байх ёстой. Учир нь үхлийн зам бол мөнхрөхүйн эх булаг бөгөөд амьдрал бол үүний бэлтгэл юм гэж сургадаг байв. Харакириг үйлдэх шалтгаанд дайны үед ялагдсанаа хүлээхгүйн тулд, хамгийн хайртай хүнээ алдаад гашуудал илэрхийлж, өөрийн үзэл бодлыг нотлохын тулд, өөрийн бурууг хүлээж гэмшиж буйгаа харуулахын тулд зэрэг шалтгаанууд ордог байна.
Монголд амиа хорлолт хол хөндий асуудал биш юм. Манай оронд жил ирэх тусам амиа хорлолт нэмэгдэж байна. 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2003 онд 208 хүн, 2011 онд 167 хүн амиа хорлосон байна. Хамгийн эмгэнэлтэй нь Монголын ирээдүй болсон залуус буй 18-25 насныхан энэ үзүүлэлтийн дийлэнх хувийг эзэлж байна. Өнөөдөр амиа хорлолттой тэмцэх нь дан ганц цагдаагын эсвэл сэтгэл зүйчдийн үүрэг биш. Харин өөрсдөө ч үүнд гар бие оролцон хүмүүст туслах хэрэгтй.

Амиа хорлох сэдэлтэй хүмүүсийн шинж тэмдэг:
·         амиа хорлолтын тухай ярих
·         хооллох, унтах хэв маяг өөрчлөгдөх, шөнө унтахаа болих
·         зан ааш эрс өөрчлөгдөх, сэтгэлээр унах, зожиг болох, хулчгар байх
·         найз нөхөд нийгмийн үйл ажиллагаанаас зугтах, сураггүй алга болох
·         сургуульдаа сонирхолгүй болж, ажил хоббигоо орхих
·         ямар нэг байдлаар амиа хорлох оролдлого хийх
·         хэзээ ч сонирхож байгаагүй хэрэгцээгүй зүйлстээ анхаарал хандуулах
·         дадал зуршилаа хаях
·         гадаад үзэмжиндээ анхаарахаа болих
·         архи мансууруулах бодис хэрэглэж эхлэх
·         ирээдүйдээ итгэлгүй болох

Б. Ганзул

No comments:

Post a Comment