Wednesday, May 7, 2014

Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Хүний зан, араншин, түүнийг судлах нь
( Судалгааны өгүүлэл )
Г.Сүхбат, О.Амарцэнгэл
 Зан араншин нь хүний сэтгэцийн хөдлөлзүйн  нэгдмэл шинж чанар бөгөөд сэтгэл хөдлөл, ерөнхий идэвх   гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Сэтгэл хөдлөл нь баярлах, уйтгар гуниг, айх эмээх зэрэг олон   хэлбэрээр илэрдэг. Ерөнхий идэвх нь хүний гадаад орчин болон хүмүүстэй харьцах идэвх, хэмнэл, эрчим тэсвэр хатуужил, уян хатан чанарын харилцан адилгүй байх шинж    байдлаар    тодорхойдог.
1. «Хун болгон адилгүй   хөлөг болгон    жороогүй» гэсэн монгол ардын мэргэн үг бий. хүнтэй уялдан хүмүүст байдаг олон шинжийн дотор зан араншин ямар байр эзлэх талаар эхлээд товчхон авч үзье.Хүний хувийн онцлогийг бүрдүүлдэг   сэтгэцийн   дээд зэргийн үйл ажиллагааны хамгийн эртний энгийи   хэлбэр нь зан араншин(6. 8). Иймээс ч зан араншингийн тухай сургаал анагаах ухааны  практик хэрэгцээгээр үүссэн гэж үздэг.Анагаах ухааны эцэг Гипократ   өвчнийг оношлох, эмчилгээг    сонгохдоо   хувь хүний зан араншинг заавал бодолцох ёстойг зөвлөмж болгож байжээ. Нөгөө талаар хүний зан араншингийн гарал үүсэл хүний бие галбирын (чалх тэнхээний) сургаалтай салшгүй холбоотой (4..Д.7).Бие галбир нь бүтэц, үйл ажиллагаа, биохимийн хэд хэдэн шинж чанарыг нэгтгэх бөгөөд энэ нь бүхэлдээ зан араншин үүсэх механизм, үндэс нь болж өгдөг байна. Үүнээс үүдэн анхны Нобелийн шагналт физиологич И.П.Павлов «Хүннй бие махбодын амьдралын үйл ажиллагааны өөрийгөө зохицуулах үйл явцын сэтгэл зоригийн хувийн хэлбэр болох зан араншин нь бие галбирын бүрэлдэхүүн хэсэг болно» гэж онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ зан араншин нь зан төлөвийн урьдчилсан нөхцөл үндэс нь болж өгдөг төдийгүй хувь хүний дээд зэргийн нэгдмэл шинж чанар илрэх, батжин чадваржих боломжийг нэмэгдүүлдэг (8) ажээ
2.Зан араншингийн хоёрдох гол асуудал бол түүний хэв шинжийн тухай ойлголт
Зан араншингийн хэв шинжийг янз бүрийн үзэл бодлын үүднээс тайлбарлаж иржээ. Гипократ зан араншингийн хэв  шинжийг бие махбодын шингэнтэй холбон үзэж; цус давамгайлж байвал сангвиник, цөс ихтэй бол холерик, хар цөстэй бол меланхолик, салсархаг бол флегматик гэж тайлбарласан байхад. Э.Кречмер, Н.Sheldon нар зан араншниг бие галбиртай холбон астеник үед-шизоид, пикник-пик-лопд, атлетик-эпилиптоид маягийн зан араншинтай байна гэж тайлбарлажээ(4. 3. 8)
И.П.Павлов зан араншингийн хэв шинжийг төв мэдрэлийн системийн сэрэл, саатлын үйл явцтай холбон хүчтэй, сул, тэвчээргүй, тэвчээртэй гэж ангилсан байна. Үүнээс гадна зан араншингийн хэв шинжийг Кант, Вунд нар сэтгэл хөдлөлийн хүч, хурдаар нь, америкийн сэтгэл судлаач Диамонд идэвхтэй байдлын түвшин, давамгайлж буй мэдрэхүйгээр нь, английн сэтгэл судлаач Айзанк сэтгэл хөдлөлийн онцлог (нейротизм), харьцах чадвараар нь (экстраверси, интороверси), Польшийн сэтгэл судлаач Я.Стреляд идэвхтэй бай­дал, эсэргүүцэх чадавхиар нь, оросын В,Д,Небылицын сэтгэцийн болон хөдөлгөөний ерөнхий идэвхээр нь тус тус ангилжээ.
Зан араншингийн нилээд олон шинжийг багтаасан харьцангуй өргөн хүрээтэй ангилал бол В.С.Мерлин болон Б.Н.Смирнов нарынх юм. Эдгээр эрдэмтэд зан араншингийн шинж чанарт мэдрэг чадвар, ерөнхий идэвх, хэмнэл, чадал тэнхээ, уян хатан байдал, харьцах чадвар, сэтгэл хөдлөлийг хамруулан, дээрх ангилалуудын гол шинжүүдийг хамтатган авч үзсэнд оршиж байгаа билээ.
Нэгдүгээрт: Дээр дурьдсан араншингийн шинж чанар нь хөдлөл зүйт чанартай. Хувь хүний сэтгэцийн агуулга үүсэн бүрэлдэх үйл явц нь хурд эрчим, хөнгөн хялбар, хүнд хэцүү байдлаараа харилцан адилгүй байна гэсэн үг (9. 8),
Хоёрдугаарт: Зан араншингийн шинжүүд тогтвортой чанартай.Өөрөөр хэлбэл тухайн шинжүүд бараг өөрчлөгдөхгүй шахам удаан хугацаагаар хадгалагдана (5. 7).
Гуравдугаарт; Зан араншингийн шинжүүд нэгэн биеийн хөгжлийн хувьд анхдагч байдаг. Иймээс ч зан араншингийн шинжүүд балчир бага насанд үүсэн бүрэлддэг гэж үздэг  (A.И.Ильина, Й.М.Павлет).
Насанд хүрсэн хүний зан араншинг түүний хүүхэд ахуй үед нь бий болсон зан араншингийн мөн чанар гэж тайлбарладаг. Манай ард түмний дунд «Хүн болох багаасаа, хөлөг болох унаганаасаа» гэсэн онч мэргэн үг бий болсон явдал юм.
Дөрөвдүгээрт: Зан араншингийн шинжүүд тоон утгын хувьд янз бүрийн нөхцөлд харилцан адилгүй эрчмээр илэрдэг. Гэхдээ зан араншингийн шинжийг ихэвчлэн болон мэдэгдэхүйц орчинд тод томруун илрэх байдлаар нь авч үздэг (5.7).
Тавдугаарт: Зан араншингийн хэв шинж дээд зэргээр илрэх нөхцөлд түүнийг авч судалдаг. Тухайлбал идэвхтэй байдлыг ядарсан үед нь, хөдлөнгө чанарыг түр­гэн өөрчлөгдөх үйл явдлаар үзэх гэх мэт.
Зургадугаарт: Зан араншин сэтгэхүйн үйл ажиллагааны бүтээлч чанартай хэрхэн хамааралтайг авч үззх асуудал юм. Зан араншинийн янз бүрийн хэв шинж сэтгэхүйн үйл ажиллагааны бүтээлч чанараараа адтл боловч амжилтанд хүрэх арга зам нь харилцан адилгүй гэдгийг судлаачдын дүгнэлтүүд харуулжээ. (5.6.8). Иймээс ч зан араншингийн нэг шинжийг нөгөөд нь сөргүүлэн тавьж сайн муу гэж ялгаварлан үзэх нь учир дутагдалтай бөгөөд нэг хэв шинж тодорхой орчинд сайн талтай байхад өөр орчинд муу байж болно гэж амьдралын олон талт үйл явцтай уялдуулан үздэг.
Долдугаарт; Зан араншингийн онцлог нь мэдрэлийн тогтолдооны ГЕНОТИКИЙН шинжээр нөхцөлддөг. Энэ шинжид И.П.Павловын нээсэн мэдрэлийн үйл явцын хүч, хөдлөнгө чанар, тэнцвэртэй байдал, мөн Б.Г.Ананьев, В.Д.Небылиц, Б,М.Теплов нарын лабораторид судлагдсан идэвхжилт, чадавхи, хөрөнгө чанарыг хамааруулдаг(8). Эдгээр шинжүүд зан араншингийн шинж чанарт корреляцийл мэдэгдэхүйц холбоотой байдаг нь тогтоогдсон байна.
Хувь хүний сэтгэцийн онцлог шинж болох зан араншингийн хэв шинжийг оношлоход түүний дээр дурдсан шинжүүдэд үндэслэсэн байх ёстой.
III. Зан араншингийн гуравдах үндсэн асуудал бол түүний үндсэн үүрэг, мөн чанарын тухай ойлголт юм..
Зап араншингийн үндсэн шинж нь сэтгэл хөдлөл, ерөнхий идэвхээр илэрдэг. Зан араншинг сэтгэл хөхлөлтэй нарийн нягт уялдаа холбоотой тул хувь хүн амьдралын хамгийн тохиромжтой байдлаа хангах, бие махбод өөрийн хэвийн үзүүлэлтээ хадгалах боломжийг олгодог.
— Зан араншин хөдөлгөөний ерөнхий идэвхээр илэрдэг тул сэтгэхүйн үйл ажиллагааны энергийн эх үүсвэр болдог.
Зан араншин янз бүрийн шинжүүд нэг нь нөгөөгөө дэмжин харилцан тэнцвэржин байдаг учир махбод дасан зохицоход нь чухал үүрэгтэй.
—  Зан араншингийн хэв шинжийг мэдсэнээр тааламжгүй нөхцөлд хувь хүнд тохиолдож болох сэтгэцийн хямрал түүнтэй холбоотой үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж олгодог.
. Орчин үед янз бүрийн эмгэг үүсэхэд зан араншин ямар үүрэгтэйг сонирхон судалж тодорхой хэмжээгээр уялдаатай гэж үзэж байна. Тухайлбал неогипокрастистууд зан араншин зарим эмгэгийн урьдчилсан тавиланг тодорхойлох хүчин зүйл болно гэж үзэж байна. Гэхдээ зан араншин үүсэн бүрэлдэхэд удамшил, хүрээлэн буй орчин эмгэг байдал хэрхэн нөлөөтэйг судлах асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа билээ.
Бүхэлдээ зан араншингийн хэв шинжийг эрүүлийг хамгaалахын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд ашиглах нь зарчмын ач холбогдолтой төдийгүй сүүлийн үед мэргэжил сонгох арга барилыг хөгжүүлэхэд нэн чухал гэж үзэх боллоо.
Нөгөө талаар монгол хүний зан араншинг судлах асуудал бараг хөндөгдөөгүй байна. Иймээс ч манай ганц нэг эрдэмтэд, судлаачид (1.10) асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлж байна.
Д.Бямбасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан П.Эрдэнэжаргал нарын бичсэн «Сэргэн мандлын замнал, хүний мөс чанар» хэмээх нэн сонирхолтой өгүүлэлд манай уламжлалт номнолоор хүмүүс мөс чанар, амьдрах аргаараа бурхан хүн, хүнлэг-хүн, адгуусан хүн, мангас хүн гэж ялгадаг байсан тухай өгүүлэн, монгол орны сэргэн мандлын хувь заяа өөрийн иргэнийг төлөвшүүлэх үзэл баримтлалaaс шууд хамаарахыг дурдаад монгол хүн өөрийгөө таньж өөрийн үнэт зүйлийг хамгаалах ухаан асуудлыг шийднэ гэж онцлон тэмдэглэв.
Ц.Эрдэнэсамбуу, аспиранг Д.Энхтуяа нар, «Авир араншин, зан төлөвийн асуудал» хэмээх өгүүлэлдээ тухайн асуудлыг судлахын чухлыг олон талаас үндэслэл сайтай гаргажээ. Үүнтэй уялдан "бид хамгийн энэрэнгүй ёсны мэргэжил эзэмших АУИС-ийн I курсийн эрэгтэй оюутнуудын зан араншингийн шинж чанарыг эхний ээлжинд тодорхойлох зорилт тавилаа. Судалгаанд 18—25 насны 85 эрэгтэй эрүүл оюутан хамрагдлаа. Зан араншингийн шинж чанарыг Смирновын сорилоор судалж, 48 асуултын хариуг 15 үзүүлэлтээр 5 бүлэг болгон тусгай программаар «УРС:> компьютрээр боловсруулав.
Судалгааны дүнгээс үзэхэд санаа бодлоо илэрхийлэх байдлаараа оюутнуудын 45+0,9% чадвар сайн (Экстраверси), 22+1,22% чадвaр муу (Интераверси), 33+1.05% холимог хзлбэр байна. Аливаа зүйлд хандах байдлыг авч үзэхэд судалгаанд хамрагдсан оюутны 59+0,65% нь уян хатан бус, 8+1,4% нь уян хатанд 33± 1,05% нь дунджийг барьдаг үзүүлэлт гарлаа. Сэтгэлийн хөдөлгөөний хувьд оюутны 23+1, 26% нь их, 53±1,26 дунд, 25+1,17% нь сэтгэл хөдлөл багатай байгаа нь харагдлаа.
Аливаа зүйлд хариу өгөх хурдаараа 30+1,10% түргэн, 37± 1*01 % дунд, 33+1,05% удаан байна.
Идэвхитэй байдлын хувьд 49Д= 0,81% идэвхгүй, 41+0,93% дунд зэрэг, 10+1,5% идэвхтэй үзүүлэлт гарч байна.
Судалгааны үр дүнд АУИС-ийн I дамжааны эрэгтзй оюутнуудын дотор зан араншингийн хувьд санаа бодлоо илэрхийлэх хэлбэрээрээ экстраверси зонхилж, хандах байдлаараа уян хатан бус, идэвхгүй байдал давамгайлж байна.
Дээрх оюутнуудад сэтгэлийн хөдөлгөөн, аливаа зүйлд хариулах хурдаараа дунд зэрэг байна. Хэвлэлийн тойм өөрсдийн судалгааны урьдчилсан үр дүнтэй уялдуулан дараахи дүгнэлтийг хийлээ.
1.Оюутнуудын дээр дурьдсан зан араншингийн онцлогуудыг тус сургуульд оюутан элсүүлэхээс эхлэн сургалтыг боловсронгуй болгох үйл явцад бодолцох нь зүйтэй.
2.Дээр дурьдсан зан араншингийн шинж чанаруудыг монгол хүний физиологи, сэтгэлзүй болон бусад үзүүлэлттэй уялдуулан цаашид нарийвчлан тогтоох шаардлага тавигдаж байна.

No comments:

Post a Comment