Thursday, May 1, 2014

Techtunes

Эрик Эриксон /Erik Erikson 1902-1994/

   Эрик Эриксон нь 1902 оны 6-р сарын 15-нд Германы Франкфуртад төржээ. Түүний удам угсааны талаарх мэдээлэл бага зэрэг нууцлагдмал. Эриксоны төрсөн аавын нэр нь тодорхойгүй, ямар ч байсан Дани эр ээжийг нь төрөхөөс өмнө хаяад явсан гэдгийг л мэднэ. Харин түүний ээж нь еврей хүн байсан ба төрөөд эхний 3 жилдээ хүүгээ ганцаараа өсгөсөн байна. Дараа нь бяцхан Эриксоны эмч Dr. Theodor Homberger- тэй гэрлээд Германы өмнөд нутаг Karlsruhe - рүү нүүсэн юм. Түүний намтрыг судлах гэж байгаа бол, түүний бие хүний хөгжлийн онол нь өөрийн амьдралын туршлагатай холбоотой мэт байдгийг санах хэрэгтэй. Бага, өсвөр насандаа тэрээр Эрик Хомбергер хэмээн овоглуулж, эцэг эх нь түүний талаарх мэдээллийг чандлан нууцалдаг байлаа. Тэрээр өндөр, шаргал цайвар үстэй, цэнхэр нүдтэй еврей хүүхэд байсан юм. Шашны сургууль, дунд сургуульд ч гэсэн өөрийн үндэс угсаагаараа гадуурхагддаг байв. 
Ахлах сургуулиа төгсөөд урлагийн хүн болохоор шийдээд байсан боловч төдийлөн сонирхолтой байсангүй. Улмаар европ даяар хэсүүчлэн музьегээр тэнүүчилж, гүүрэн доор хоног төөрүүлсэн нь агуу их бүтээл хийхийн өмнө тэрээр лааз өшиглөгч байсныг нотолж байна.
Түүнийг 25 нас хүрээд байхад дотны анд урлагийн бүтээлч, хожмын психоаналист Петер Блос нь Анна Фрейдийн найз Дороти Бурлингхамаар удирдуулсан Америкийн оюутнуудад зориулсан туршилтын сургуульд багшлах санал тавьсан юм. Ингээд тэрээр урлагийн хүний дэргэд сурч Montessori - н боловсрол ба Венийн Психоаналитикын Нийгэмлэг-ээс гэрчилгээ авч Анна Фрейдийн оролцоотойгоор психоаналист болж чадсан билээ. Энэ үеэр тэрээр сургуулийнхаа Канад бүжгийн багш Joan Serson - тай гэрлэж хожим гурван хүүхэдтэй болсон бөгөөд  цаашид түүний эхнэр социологич мэргэжилтэй болжээ. 
Нацист дэглэм ноёрхож эхлэх үед тэд Венийг орхиж, эхлээд Копенган, дараа нь Бостонг зорьсон юм. Учир нь Харвардын анагаахын сургуулийн байрлал, практик хүүхдийн психоанализыг бодсон ч тэр үүнийг илүүд үзсэн хэрэг. Энэ үеэр сэтгэл судлаач Henry Murray, Kurt Lewin, антропологич Ruth Benedict, Margaret Mead, Gregory Bateson танилцжээ. Эдгээр хүмүүс магадгүй түүнд асар их нөлөө үзүүлсан байх. Дараа нь Яали, Калифорнын их сургуульд багшилж байх үеэр тэрээр орчин үеийн амьдралын талаарх алдарт судалгаагаа хийсэн. Улмаар АНУ-ын иргэн болж, албан ёсоор өөрийнхөө нэрийг Эрик Эриксон, хүүгийнхээ нэрийг Кай Эриксон болгожээ. Тэрээр энэ үйлдлээ Эрикийн хүү бол Эрик гээд өөрийгөө бүрэн дүүрэн тодорхойлсон гэдэгт итгэдэг байв. 
1950 онд тэрээр уугуул Америкчуудаас авсан судалгаагаа нэгтгэн "Хүүхэд нас ба Нийгэмшил" хэмээх номоо бичээд Maxim Gorkiy, Adolph Hitler нарт анализ хийж "Америк бие хүн" гэдэг ойлголтод хүрч Фрейдийн онолоос ялгарах болсон юм. 1970 оноос тэтгэвэртээ гарч эхнэртэйгээ хамт судалгаа шинжилгээ хийсээр агуу сэтгэл судлаач маань 1994 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Эх сурвалж : http://webspace.ship.edu/cgboer/erikson.html
es

No comments:

Post a Comment