Thursday, February 27, 2014

Сэтгэл гутрал

Сэтгэл гутрал 

Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлынихээр уйтгарлаж, гунигладаг бас энергиэр дутагддаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмч, эмнэлэгт ханддаг. Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Амьдралын зарим хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний тусламж заавал авах хэрэгтэй болдог.



Сэтгэцийн эмгэг яаж илэрдэг вэ?

Амьдралын зарим үед хүмүүс айдас түгшүүртэй ямар нэгэн юмны талаар сэтгэл зовсон байдалтай байдаг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралаа зохицуулах явцад айдас нөлөөлснөөр тухайн хүн невроз буюу мэдрэлийн өвчнөөр өвчилдөг. Энэ нь даамжирсаар жигд бус амьсгалах, зүрхний цохилт түргэсэх, булчин өвдөх болон хөлрөх зэрэг зовиурыг үүсгэнэ. Улмаар цаашлаад амиа хорлох ч үйлдэл гаргаж болох талтай. Мөн мэдрэлийн өвчний нэг төрөл нь улиг болсон хорхойтох зан үйл юм. Энэ нь маш олон удаа гараа угаах эсвэл хаалгаа түгжсэн билүү гэж байн, байн шалгахад цагаа зарцуулахыг хэлнэ. Асуудал нэлээд төвөгтэй болсон нөхцөлд хүмүүст амьдрал утгагүй мэт санагддаг. Ийм бэрхшээлтэй тулгарсан хүмүсийн сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үздэг. Учир нь ийм хүмүүс бодит амьдралтай зохицож амьдрах чадваргүй болдог. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн хий хоосон зүйл ярьж, бусад хүмүүст ямар ч утга учиргүй зүйл ярих шинж тэмдэг илэрдэг ажээ. Сэтгэл мэдрэлийн өвчнийг хэд, хэдэн төрөлд хуваадаг. Нийтлэг тохиолддог нь шезофрейн буюу оюун ухаан балартах өвчин юм. Энэ нь бэрхшээлээ дотроо хадгалдаг хүмүүст илэрдэг бөгөөд бодит байдалтай холбоо тасардаг ноцтой эмгэг юм.

Сэтгэцийн эмгэгүүдийн шинж тэмдгүүд

Невроз буюу сэтгэл мэдрэлийн өвчин нь тодорхой шинж тэмдэгүүдтэй байдаг. Сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийн шинж тэмдгүүд ч давхар илэрч болдог. Тухайлбал,

•Хувийн шинж чанарын эмгэг. Ийм эмгэгтэй хүмүүс бусад хүмүүстэй харилцахад их хүндрэлтэй байдаг

•Побиа: Энэ нь ямар нэг зүйлээс айх, гэнэт баярлах зэрэг неврозын нэг хэлбэр юм.

•Анорксия ба булимия: Энэ нь хоол идэх эмгэг бөгөөд ихэвчлэн хам байдлаар илэрдэг

Сэтгэлийн хөдлөл ямар нөлөө үзүүлэх вэ?

Хүний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол сэтгэлийн хөдөлгөөн буюу мэдрэмж юм. Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьд оршин байгаагийн салшгүй нэг хэсэг төдийгүй элдэв аюулаас хамгаалдаг ажээ. Хүн бүр сэтгэлийн хөдөлгөөнтэй. Гэвч хүн бүрт илэрдэг сэтгэлийн хөдлөл нь харилцан адилгүй. Зарим хүн уурлаж байхад өөр нэгэн нь баярлаж байх жишээтэй. Заримдаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгохгүй, будилдаг. Ялангуяа уурлаж байх үед энэ нь тод илэрдэг. Тиймээс уур чинь хүрээд байвал хэсэгхэн зуур амарч, гүнзгий амьсгаа аваад юунаас болоод уурлаад байгаагаа сайн эргэцүүлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө мэдрэмжийг ямар үгээр илэрхийлэх гэж буйгаа сайн бодоорой. Үгээр хүнийг алж болно гэдэг шүү дээ.

Өөрийгөө хэрхэн ойлгуулах вэ?

Хүмүүс харилцахдаа өөрийн мэдрэмжээ тэр бүр үнэн байдлаар илэрхийлж чаддаггүй болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тэдний судалгаагаар дөнгөж 10 хувь нь л өөрийг бүрэн гүйцэд илэрхийлж чаддаг байжээ. Хүмүүс ярьж байгаа хүнийхээ дуу хоолойны өнгөөр дамжин хэлж буй үгнийх нь агуулга, өнгө төрх илэрхийлэгддэг. Мөн хэн нэгнээс нөгөөд очиж буй мэдээллийн тэн хагасаас илүү нь биеийн хөдөлгөөн буюу үггүй илэрхийллээр илэрдэг. Тиймээс хүний хэлж буй үг нэг утгыг агуулж байхад дуу хоолойны өнгө болон биеийн хөдөлгөөн нь өөр утгыг илэрхийлж байдаг байна. Үүнийг ойлгохгүй харилцсанаар нөгөө хүнээ бухимдуулах, маргалдах шалтгаан болдог ажээ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ч адилхан хүн учраас хэрвээ ийм хүнтэй харилцах гэж байгаа бол тухайн хүнээ сонсч, өөрөөр нь яриулж, харилцан ярилцаж байх хэрэгтэй байдаг аж.

Б.БОЛОРСҮХ

No comments:

Post a Comment